Хахуулийн хэргийг хянан шийдвэрлэжээ

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга асан Д.Тогооням нарт холбогдох хэргийг шүүн шийдвэрлэжээ. Түүнийг “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал н.Цэдэнсамбаас 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгасан юм.
Тус компани нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгын ажлыг гүйцэтгэжээ. Ийнхүү Д.Тогоонямд шүүхээс 5 жил 1 сар хорих ял оноосон бол түүнд хээл хахууль өгсөн гэх “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал н.Цэдэнсамбад 1.1 жилийн ял оноожээ.
Энэхүү хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хянан хэлэлцжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ