Гоц авьяастан Л.Өнөрчимэг, дуучин Т.Дэлгэрмөрөн нар хамтрахаар болжээ

Гар, хөл, амаараа зэрэг зурах авьяастай гоц авьяастан Л.Өнөрчимэгийн зургийн цомог их түүхийг өгүүлэх биз ээ. Усан дотор зураг зурж, гадаадын олон оронд шоу тоглолтоо хийж явсан тэрбээр өвөрмөц содон зүйл сэдэх дуртай нэгэн. Тиймдээ ч хөдөө хээрээр аялж, Хүннү маягийн загвартай эротик хувцасласан Л.Өнөрчимэг хөлөөрөө зураг зурж буй энэхүү агшнаа гэрэл зурагт мөнхөлж үлдээжээ.

Зураач бүсгүйн хувьд, иймэрхүү сонирхолтой түүх өгүүлсэн фото олон байдаг гэсэн шүү. Мөн өдөрт 3-4 удаа хувцсаа сольж өмсөх дуртай тэрбээр зураг авахуулах, нэвтрүүлэгт оролцох, хичээл заах зэрэг ажилд бүр тусгайлан захиалж хийлгэсэн гоёл хэрэглэдэг юм байх.

Дашрамд дуулгахад, гоц авьяастан бүсгүй маань СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран нэгэн томоохон уран бүтээл дээр ажиллаж байгаа аж. Авьяаслаг дуучин залуугийн шинэхэн дууны эгшиг дор элсэн дээр бүтээл юугаан туурвисан түүний ээлжит сюрприз тун удахгүй үзэгч, сонсогчдод хүрэх биз ээ.

Б. Содон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ