Дампуурсан ЭМЯ-ны харалган шийдвэр..

Мөнгө, танил тал хоёр байхгүй бол эрүүл мэндийн үйлчилгээ авна гэдэг дашин шог болсон гаж тогтолцоо улам даамжирсаар байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын нас баралтын 1 дэх шалтгаан нь зүрх судас, 2 дахь шалтгааннь хавдар. Гэтэл хавдрыг монголдоо бүрэн эмчилж чадахгүй учраас мөнгөтэй нэг нь гадагшаа явж эмчлүүлж мөнгөгүй нэг нь энэ хорвоог орхихоос өөр аргагүй болж байна.

Энэ нь эмч нарын буруу биш, Эрүүл мэндийн салбарын дампууралтай шууд холбоотой. Наад зах ньхүүхдүүдээ ханиад хүрч хатгаа авхад нь эмчлээд хэвтүүлчих ор байхгүй газраар нэг хэвтүүлдэг болсон нь бараг хэвийн үзэгдэл шахуу болж. ЭМЯ-наас гаргасан статистик судалгаанаас хархад 1 оронд 68 хүн ногдож, 1 их эмчид л гэхэд 325 өвчтөн ногдож байхаар энэ салбарын ачаалал хэр хүнд байгаа нь харагдаж байна.

Үүнийг тоодог ч Засгийн газар тоодог ч салбарын сайд байхгүй. Үндсэндээ Жолоодлогогүй салбар бол Эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн салбарыг удирдсан сүүлийн гурван сайдыг эргэж саная. 2010онд Эрүүл мэндийн сайдаар томилогдож байсан С.Ламбаа улсаас 19 тэрбум төгрөг төсөвлүүлж Яармагт 300 ортой эмнэлэг байгуулахаар сүртэй шав тавих ёслол хийж байсан. Гэтэл тэрэмнэлгийн дэд бүтцийг шийдээгүй барьчихсан, одоо ч асуудал шийдэгдээгүй хэвээр.

Түүний дараа МАХН-аас сайдын суудал авсан С.Удвал Эрүүл мэндийн салбарыг тэргүүлж эхэлсэн.Тэрээрөөрөө эмч мэргэжилтэй хэдий ч улстөржих нь илүү байсан учраас улсын хэдэнэмнэлэг дээр очиж үйл ажиллагаатай нь танилцаж байна гэснээс өөр дорвитой мэдээ цацагдаж байсангүй. Түүний дараагаар томилогдсон сайд Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн салбараа юуншинэчлэхтэй манатай орон тооны цомхотгол явуулж халаа сэлгээ хийгээд завгүй явна.

Ямар сайндаа л Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгаар өөрийнхөө пи арыг хийх санаатай л сууна. Энэ мэт морь унасан толгойгүй сайд нараас болж Эрүүл мэндийн салбар дампуурлын ирмэг дээр иржээ. Хамгийн сүүлд гаргасан харалган шийдвэрийг энд хэлье.

Монгол Улсын Засгийн газарБНСУ-ын Эксим банкнаас зээл авч Үндэсний Оношлогоо, Эмчилгээний төвийг байгуулах шийдвэрийг2012 оны 3 сардгаргасан. Зээлээр Клиникийн нэгдсэн II эмнэлэгийн дэргэд оношлогоо эмчилгээний төвийг байгуулж, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг суурилуулснаар иргэд үзлэг оношлогоонд хамрагдах гэж их мөнгө төлөн гадаад орныг зорих шаардлагагүй болох юм.

Энэ дагуу Эрүүл мэндийн яам 2014 оны 11 сарын 6-нд тэндэр зарлаж Самсунг консерциум болон Ханва консерциум тус тус өрсөлдсөн юм. Харин ЭМЯ Самсунг консерциумыг сонгон шалгаруулж хамтран ажиллахаар шийдвэр гаргасан байна. Гэтэл тэндэрт шалгараад байгаа Самсунг консерциумын хувьд асуудалтай байгаа тухай Солонгосын хэвлэлээр бичиж байна.

Тодруулбал Самсунг консерциумд багтахТиахан Электрик Вайр ХХК нь санхүү нягтлан бодох бүртгэл тал дээр залилан хийж байсан удаатай. Одоогоор БНСУ-ын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч Солонгос улсын засгийн газар тэдний хөрөнгийн бирж дээрх бүртгэлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах гэж байгаа юм байна.

Санхүүгийн тал дээр гаргасан хууль бус үйлдэлийнхээ төлөө Тиахан Электрик Вайр ХХК нь 2 тэрбум вонныторгууль төлсөн юм байна. Тэгэхээр ЭМЯ залилан хийсэн компанийг тендэрт шалгаруулсан болоод байна. Ийм л ажил хийдэг яам хүн амынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа гэж бодхоор өөрийн эрхгүйхарамсал төрж байна.

Д.Ариунсэлэнгэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ