Талийгаач охины эцэг батлан даалтаар гарахыг хүсчээ

Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг олон нийтийг цочирдуулж, нийгмийг түгшээсэн юм. Энэ хэргийн сэжигтнүүд болох талийгаач охины төрсөн эцэг болон хойд эхийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулсан.

Тэгвэл охины эцэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч хийдэг байсан Т.Цогт гэгч нь өмгөөлөгчөөрөө дамжуулан батлан даалтаар гарах хүсэлтийг прокурорт явуулсан байна. Өөрөө хууль, шүүх хүчний байгууллагад ажилласан байсан туршлагатай хүн учир өмгөөлөгчөөрөө дамжуулж бүхий л боломжит талыг хайж байгаа бололтой.

Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач охин тархиндаа цус харвалттай, уушиг нь бяцарч гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ