Алтан утас нүүрэндээ суулгуулсан эмэгтэй хэвлэлийнхэнд хандлаа

Алтан утаснаас болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон хэрэг гарлаа. Тодруулбал, хохироод буй эмэгтэй олон нийтэд хандлаа.

Тэрбээр “Би жил дөрвөн сарын өмнө алтан утас хийлгээд ямар ч үрчлээгүй хөгширдөггүй гэсэн мэдээллийг уншаад энэ талаар хийлгэсэн гэх олны танил эмэгтэйгээс сонирхон асуутал миний сонссон мэдээллийг батлан ярьж тэр ч бүү хэл нүд бүлтийнэ хамар өндөр болно, уруу дөрвөн талаасаа татагдаж томорно, үрчийхгүй, дух наашаа товойно гэх мэт гоё үр дүнг амлан надад хийсэн эмчМонголд байгаа хэмээн зааж өгч өөрөө хамт очиж би их итгэж 8500$-оор хийлгэсэн.

Гэтэл удалгүй нүүрний арьсны энд тэндээс товойж гарч ирсэн ба үүгээр ч барамгүй нүүрний мэдрэлийг гэмтээж уруул далийж хацар уруул саажилтын улмаас далийж, даралт харвасан хүмүүсийнхтэй адил харахаас аймаар болсон.

Тэгээд эргэн тухайн эмнэлэгт хандахад хүлээж аваагүйгээр барахгүй надад хийсэн эмийг байхгүй Солонгосруугаа явчихсан бид мэдэхгүй гээд маш муухай харьцсан. Би яг үнэндээ ямар эмчилгээ хийлгэхээ ч мэдэхгүй хүнд байдалд орсон.

Арга буюу анх танилцуулж мэдээлэл өгсөн эмэгтэйд хандахад мөн л эмнэлгийн ажилчидтай яг адилхан харьцсан. Ингээд яах учраа олохгүй МХЕГ-т хандахад Монгол улсад стандартын баталгаагүй сөрөг нөлөө ихтэй, хэзээ ч хайлдаггүй металл гэдэг хариу авсан. Уг нь бол одоо хайлдаг алтан утас хийж байгаа юм билээ.

Хамгийн хэцүү нь арьсан доороос буцааж авч болохгүй тэр бүү хэл арьсны хорт хавдар үүсч магадгүй гэсэн хариуг аваад байна. Алтан утас гээд зүү хийсэн байна лээ ” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ