Гэр орондоо хэрхэн энерги хуримтлуулах вэ?

Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим нэг айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч хэцүү мэт санагдах нь бий. Эдгээрийг өөрийнхөө гэрт мэдрээд эхэлвэл харин та яах вэ, ямар арга хэмжээ авах вэ? Доорхи зөвөлгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг хаалгаар орж ирээд харагдах тэр орчин сайхан байх хэрэгтэй. Энэ нь гаднаас орж ирэх аз завшаан, сайн сайхан энергийг урин дууддаг.

Хэрэггүй хог новшоор гэр дүүрэх нь энергийн хомсдолд оруулдаг. Эдгээр нь ашиглагдахгүй учир хаа нэг газар далд хийсэн ч гэр орны энергиэс хумсалж байдаг байна. Тиймээс нэгэнт хэрэглэхгүй болсон зүйлсээ гаргаж хаях нь шинэ нөөц боломжуудыг нээнэ.

Гэр орондоо чөлөөт орон зайг бий болго. Манайхан зай л гарвал жаазтай зураг, тавилгаар гэрээ дүүргэхийг оролддог. Чөлөөт хоосон орон зай нь шинэ боломжуудыг даллаж, цэмцгэр, тухтай дүүрэн мэт мэдрэмж төрүүлнэ.

Шалаа цэвэрхэн байлга. Газраар элдэв зүйлс хөглөрөх нь бидний анхаарлыг сарниулж тухгүй мэдрэмж төрүүлнэ. Нүд хаана байна, тэнд энерги урсаж байдаг. Тиймээс эд зүйлсээ байх ёстой газар нь байлгаж байх нь чухал.

Цонхоо үргэлж нээж, салхийг гэртээ урьж байгаарай. Учир нь салхи нь муу муухайг хөөж, сайн сайхан зүйлсийг оруулж ирж байдаг. Багахан хугацаанд онгойлгоход л агаар солигдож, таны сэтгэл санааг өөрчлөх болно.

Өрөө болгондоо утга бүхий ямар нэг гоё зүйлийг байршуулаарай. Энэ нь орон зайг сэргээж, өөрөөсөө эерэг энерги цацруулж байдаг юм шүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ