Н.Төгсцогт америкчуудыг шоконд орууллаа

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгcцогт мэргэжлийн боксын карьераа өнөөдөр эхлүүллээ. Түүний эхний өрсөлдөгчөөр мэргэжлийн бокст 10 тулаан хийхдээ хоёр ялалт байгуулсан Габриэль Брэкстон хэмээх америк боксчин тодорсон бөгөөд тэд өнөө өглөө тулаанаа хийлээ.
Н.Төгсцогт гавьяат маань ч фейсбүүк хуудсандаа “I will put a good show tomorrow” хэмээн дэмжигчиддээ амалсан ёсоорэхний 50-ан секундэд ялалт байгуулж америкчуудыг гайхашруулаад байна.
Калифорнийн Онтарио хотын "Citizens Business Bank Arena" ордонд тэрээр өөрөөсөө ахмад, туршлагатай өрсөлдөгчөө эхний 50 секундэд нокаутаар сөхрүүлсэн нь үнэхээрийн гайхамшиг.
Өдгөө 30 настай Габриэл Брэкстон мэргэжлийн боксын рингэнд 10 тулаанд оролцсон тул энэ туршлагаараа тэрээр яах аргагүй манай тамирчнаас илүү байсан юм.
Гэсэн ч Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт манай тамирчны эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Н.Төгсцогт далайн чанадыг зорьж, Америкт очсоноосоо хойш мэргэжлийн боксын нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос-Анжелес хотноо бэлтгэлээ хийж байгаа юм.
Өдгөө 23 настай тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Pro debut amjilttai bolloo demjij tusalsan ta bugdedee mash ix bayarlala" хэмээн бичсэн байв.
Манай тамирчин "bantamweight" буюу 52.2 кг-ийн Тахиан жингийн ангилалд харьяалагдаж байгаа. Тулааны бичлэгийг бид удахгүй сайтдаа байршуулах болно.












СЭТГЭГДЭЛ БИЧИХ