АНУ-ын нисдэг тэрэг осолджээ

АНУ-ын Флорида мужийн нутагт цэргийн сургуулилт хийж явсан армийн нисдэг тэрэг сүйрч, тэнгисийн цэргийн долоон алба хаагч болон дотор нь сууж явсан дөрвөн цэрэг ор сураггүй алга болсон талаар www.nydailynews.com сайт мэдээллээ.
АНУ-ын армийн “UH-60 Black Hawks” нисдэг тэрэг нь флорида мужийн “Eglin”-ий баазаас хөөрснийхөө дараа сураггүй болсон аж.
Хөөрөх үед цаг агаарын байдал муу, өтгөн манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан байна. Эрлийн баг шуурхай хайсны дүнд өчигдөр өглөө 02.00 цагийн үед нисдэг тэрэгний эвдэрсэн нэгхэсгийг олжээ.
Гэвч Тус баазын төлөөлөгч ослын бүсэд эрлийн болон аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээллийг хийсэн байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ