инфографик: Гурван Ерөнхий сайд, гурван өөр өнгө

Монгол Улсын эдийн засаг цагтаа 17.5 хувийн өсөлттэй гарч байсан цагсаяхан санагдана.Гэхдээ энэ өсөлт удаан үргэлжилсэнгүй. Эдийн засгийн өсөлт улс төрийн сонгуультай хамт унасан юм. 2012 оны сонгуулийн дараагаас эхлээд эдийн засгийн өсөлт хоёр дахин саарч нэг оронтой тоогоор илэрхийлэгдэх болсон юм. Дэлхийн эдийн засаг хямралаас бүрэн гарч байхад манай улсын эдийн засаг хямарч эхэлсэн юм. Энд гаднын гэхээс илүү дотоодын зөрчил, улстөрийн болон засаглалын хямрал голлон нөлөөлсөн гэж зарим эдийн засагч, шинжээчид дүгнэдэг. Засаг төрийн тогтворгүй байдал, дотоодын зөрчил, бодлогын алдаанаас макро эдийн засгийн үзүүлэлтүүд уналттай гарч байгааг үгүйсгэхгүй. Сүүлийн таван жилд Засгийн газраа гурван удаа сольж, гурван ч Ерөнхий сайдыг томиллоо. Засаг солигдох бүрт эдийн засгийн голлох үзүүлэлтүүд нэг бол буурч, нэг бол өссөн дүнтэйхарагдаж байна. Сонгуулийн циклээр улс төрд шинэчлэл хийх нь зүйн хэрэг ч сонгууль болж засаг солигдох бүрт эдийн засгийн үзүүлэлтүүд эрс өөрчлөгдөх хэр эрүүл үзэгдэл бол. Ингээд сүүлийн гурван Ерөнхий сайдын үед манай улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд ямар байсныг доорхи инфографикаас үзнэ үү.

Б.Уугансүх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ