12 настай сурагч хүү нэрт тамирчнаас оноо салгаж чадлаа

Швейцарийн шилдэг теннисчин Рожер Фэдэрэр Болгарын Григор Дмитровтой үзүүлэн тоглолт хийлээ. Энэ үеэр 12 настай сурагч хүүд Федерэрийн эсрэг тоглох боломж гарчээ.
Манай цагаар Пүрэв гарагийг өглөө Нью-Иорк хотын алдарт Медисон скуар гарденд Швейцарь теннисчин Рожер Федерер Болгарийн теннисчин Григор Дмитровтой үзүүлэн тоглолт хийжээ. Тэд дэлхийн дэлхийн теннисний өдөрт зориулан тоглолт хийж байсан бөгөөд энэ үеэр Дмитров ердөө 12 настай сурагч хүүд Федерийн эсрэг тоглох боломжыг олгож цохиураа өгчээ.
Тэгвэл 12 настай авяаслаг хүү Федерэрээс оноо салгаж чадлаа.Тэрээр их дуулгын 17 түрүүтэй теннисчний дээгүүр хэмжиж цохин оноо авч чадсан юм.Түүнд дурсгал болгож Дмитров цохиураа өгчээ, Харин энэ тоглолтонд Дмитров 6-2, 1-6, 7-5-аар Федерерийг хожлоо.Тэгвэл энэ 2 теннисчин АНУ-ын Индиан Уэллст болох БНП Парибас опен тэмцээнд оролцоноо.
Энэ тэмцээнд Новак Жокович аваргаа хамгаалан оролоцох бол тэмцээний ялагч энэ сарын 22-ний өдөр тодорно. Индиан Уэлсийн тэмцээн эрэгтэйчүүдийн хувьд 1000 онооны чансаатай АТП-ийн дэлхийн цувралд багтдаг юм. Энэ жилийн шагналын сан нь 7 сая 107 мянган доллар байх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ