Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хурал болно

НИХ-ын төлөөлөгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Тухайлбал, “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв” зэрэг 19 газрыг нийслэлийн өмчөөс хасч хувьчлах эсэх асуудал нь олны анхаарлын төвд байна.
Мөн хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ