22:00-06:00 цагийн хооронд барилгын ажил явуулахыг хориглоно

Барилга угсралтын ажлын явцад зөрчил гарч барилгын бат бэх, тогтвортой байдал алдагдах, техникийн ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүйгээс хүний эрүүл мэнд, амь насыг хохироох зэргээс шалтгаалан тухайн барилгын ажлыг зогсоох, хэсэгчлэн болон бүтнээр буулгах шаардлага тулгарах гэхчлэн болзошгүй эрсдлээс хүний амь нас, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах зорилгоор МХЕГ-аас зөвлөмж гаргав.

Уг зөвлөмжид:

-компани өөрийн дотоод хяналтын журмыг боловсруулж, хэрэгжүүлэх,

-бетон цутгалтын ажлыг тэг хэмээс бага үед нэмэлт арга хэмжээгүйгээр гүйцэтгэхгүй байх,

-үндсэн бүтээцийн зуурмагийг төвлөрсөн зуурмагийн узелээс авч хэрэглэх,

-Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар орон сууцны бүс нутагт оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цагуудад барилга угсралтын ажил явуулахгүй байх,

-хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтныг тогтмол ажиллуулж, ажилчдыг сургалтад хамруулах зэрэг асуудлыг тусгасан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ