Н.Төгсцогтын тулааны бичлэг

Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт манай цагаар 6 цаг 50 минутанд мэргэжлийн боксынхоо эхний тулаанаа хийж ялалт байгууллаа. Н.Төгсцогттой тулалдсан боксчин бол АНУ-ын мэргэжлийн боксчин мөн 30 настай Габриель Брекстон юм. Габриель Брекстон нь нийт 10 тулаанд орсноос 2-т нь ялж 8-н удаа ялагдал хүлээсэн боксчин. Ингээд манай тамирчин Н.Төгсцогт маань мэргэжлийн боксынхоо эхний тулаанаа илт илүүрхэж өрсөлдөгчөө 1-р үе дуусахад 50 секунд дутуу байхад хүнд цохилтоор ялсан билээ.

HBO Boxing Н.Төгсцогтын талаар

Нямбаярын Төгсцогт эхний тулаанаа их гайхалтай яллаа. Энэ тулаанаар тэр өөрийнхөө мэргэжлийн боксчин гэдгээ баталж харуулсан. Төгсцогтын цохилтууд нь их хурдан мөртлөө бас их хүчтэй юм. Тэр бусдыг гайхшруулж чадлаа. Харин түүнийг цаашид их олон хүндхэн тулаан хүлээж байгаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ