“Байлдагчийн халаасанд генаралын мөрдөс” үзэсгэлэн нээгдлээ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан нэгэн сонирхолтой үзэсгэлэн өнөөдөр “Цэргийн музей”-д нээлтээ хийлээ. “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс” хэмээх нэртэй энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Тус үзэсгэлэнд батлан хамгаалахын үе, үеийн төлөөллүүдийн өмсөж, хэрэглэж байсан дүрэмт хувцсуудыг дэлгэж, мөн үе үеийн цол хэргэм, тэмдгийн өөрчлөлтүүдийг дэлгэж үзүүлснээс гадна дүрэмт хувцас өмсөх дүрэм, нормыг тодорхой харуулж өгсөн 150 гаруй үзмэр, 200 гаруй зураг дэлгэгджээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Бөртэ” оёдлын үйлдвэр, Зэвсэгт хүчний 310, 084 дүгээр ангиуд хамтран ажиллаж байна.
Мөн өнөөдөр Цэргийн штабын Иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад залуучуудын 3 үеийн уулзалт” Соёлын төв өргөөнд болох бөгөөд уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд оролцох юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ