Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо.
О.Чулуунбилэг нь түүхч, улс төрийн менежерийн мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн түүхийн салбарыг магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн менежментийн сургуулийн магистрант.
Тэрээр ШУА-ын Түүхийн Хүрээлэн, Ж Энтэртайнмент болон UBS music студи,Инкубатор Монголия ХХК, MPO ХХК, Нэнси Бокскор ХХК, IC ХХК-дажиллаж байсан туршлагатай бөгөөд 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах, 2012-2015 он хүртэлАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Англи хэлтэй. Бэлтгэл офицер.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ