Монгол-Зүүн Тиморын тоглолт 16:00 цагт эхэлнэ

Монгол-Зүүн Тиморын багийн хариу тоглолт өнөөдөр 16:00 цагт МХБХ-ны дэргэдэх цэнгэлдэх хүрээлэнд болно.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эхний тоглолтоо Зүүн Тиморын багтай хийсэн. Энэ тоглолтод 4:1 онооны харьцаагаар манай шигшээ баг ялагдал хүлээгээд буй. Харин өнөөдөр өөрийн эх орондоо хариу тоглолтоо Зүүн Тиморын багтай хийх гэж байна. Монголын багийн хувьд өнөөдрийн тоглолтод гарааны бүрэлдэхүүнээ өөрчилнө гэсэн юм. Энэ тоглолтонд манай хөлбөмөгчид 3:0 гэсэн оноотойгоор хожиж байж дараагийн шатанд шалгарах боломжтой болох юм. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Blue Sky зочид буудалд байрлан тэмцээний бэлтгэлээ хийжээ.

Ийнхүү Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбай тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Цэнгэлдэхийн хаалгыг 14:00 цагаас нээх тул хөгжөөн дэмжигчид та бүхнийг өөрийн улсын баг тамирчидаа идэвхитэй дэмжихийг уриалж байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ