Нээлттэй сонсголын танхим ирэх сард нээгдэнэ

Төрийн ордны зүүн жигүүрийн 4-р давхарт ирэх 4-р сарын 8-наас эхлэнНээлттэй сонсголын танхим нээгдэх аж. Тодорхой асуудлаар иргэд, олон нийтийн зүгээс 900-гаас дээш тооны өргөдөл ирсэн тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг хийх бөгөөд энэ нь шууд ардчиллыг бий болгон төлөвшүүлэх, парламентыг илүү нээлттэй болгох, засаглалыг ард түмний гарт жинхэнэ утгаар нь өгөхөд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм.
Тиймээс Өргөдлийн байнгын хорооны гишүүд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй зэрэг дүүрэгт ажиллаж, газар олголтын асуудал, Боловсролын хуулийн хэрэгжилт, сургуулиудын багтаамжийн асуудалтай газар дээр нь танилцан энэ бүх асуудлыг багцалж иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ