2 сартай хүүхдийг гудманд хаяжээ

Баянгол дүүргийн 22-р хороо буюу бичилийн арын гэр хорооллын гудамжинд хүүхэд хаягдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад 2 сар 22 хоногтой эмэгтэй хүүхдийг гудамжинд орхисон байсныг тус хорооны айл олсон байна.

Нярайг олох үед хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр төрсний гэрчилгээ мөн ээжийнх нь иргэний үнэмлэхний хуулбар хүртэл байжээ.

Хүүхэд амьд мэнд байгаа бөгөөд эрүүл мэндэд нь ноцтой өөрчлөлт гараагүй байжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзлэг хийлгэсний дараа нярайг хүүхдийн төв сувилалд хүргүүлсэн байна.

Одоогоор нярай ямар учраас гудамжинд орхигдсныг тогтоохоор шалгаж байна.

Хэрэв асран хамгаалагч нь хүүхдээ санаатайгаархаясан бол эрүүгийн хуулийн 117-р зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд хэрэв хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь эрсдсэн, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Д.Үржээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ