Оросын армийн шинэ "дайны бурхан"

Сүүлийн үед ОХУ-ын зэвсэглэлд шинээр нэвтэрч байгаа Армата буюу Т14 танкийн тухай мэдээлэл ихээр цацагдаж байна. Хэдийгээр албан ёсоор энэ танкны үзүүлэлтийг зарлаагүй байгаа, мөн Улаан талбайд болох Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадын гол сюрприз байх тухай яригдаж байгаа Арматагийн тухай цэргийн мэргэжилтнүүд ийнхүү дүгнэж байна.

Армата нь түлшний савыг тусгаарласан мөн сум дамжуулах хэсгийг тусгаарласнаараа, нэг ч аналоги төхөөрөмж байхгүй бүгд дижитал болсон, компьютерийн удирдлагад нь өөрийгөө удирдах програм хангамж суулгаж өгсөн гэнэ. Агаарын довтолгооноос хамгаалах системтэй, 5000 метрийн алсаас байг довтлох чадвартай гэжээ.

Дэлхийн 2-р дайнаас хойш бүтээгдсэн Оросын танкууд нь сум хадгалж цэнэглэх хөшөө /таурел/ руу нэг л удаа оноход дотроосоо дэлбэрч багийн бүх гишүүдээ хөнөөх эрсдэл ихтэй байсан. Тэгвэл Арматагийн онцлог нь экипажийн эрсдлийг өндөр хувиар буулгаж өгснөөрөө гайхалтай гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ