Раднаагийн Бурмаа нэрээр хуурамч аккаунт үүсгэжээ

"ХХАА-н сайд Р.Бурмаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн биеэр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод хүргүүллээ" хэмээн твиттерээр жиргэсэн байна. Энэ талаар ХХААЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, "Сайд ажил ихтэй байгаа. Сайдын нэр дээр хуурамч аккаунт үүсгэж, олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл гаргасан байна" гэсэн юм. Тэгэхээр Раднаагийн Бурмаа нэрээр олон нийтийн сүлжээнд хэн нэгэн этгээд хуурамч аккаунт бий болгож, худал мэдээлэл цацжээ. Мөн инээдмийн баярын өдөртэй холбон "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцрох өргөдлөө өгнө, өглөө" гэсэн мэдээлэл онлайн ертөнцөөр хангалттай их цацагдлаа. Магадгүй энэ нь тоглоом шоглоом байж болох хэдий ч төрийн сайд нараараа тоглох дээрээ тулсан нь харамсалтай.

Сүүлийн үед хэн нэгний өмнөөс тэр ч бүү хэл төрийн өндөр албан тушаалтнуудын өмнөөс хуурамч хаяг нээж худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх явдал газар авч байгааг хаа хаанаа анхаарахгүй бол замбараагүй байдал газар авах нь ээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ