Т.Аюурсайхан нийслэлийн удирдлагуудыг шүүхэд өглөө

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан нэхэмжлэл гаргалаа. Учир нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” илт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон аж.

Тиймээс өнөөдөр Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээж авах үгүй нь долоо хоногийн дараа шийдэгдэх юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ