Тэргэнцэртэй иргэнд зориулсан зориулалтын автомашинтай болжээ

Өнөөдөр Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Бүгд найрамдах Солонгос улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг үзэглэнэ.

Бүгд найрамдах Солонгос Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгээс Монголын Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд тэргэнцэртэй иргэдэд зориулсан зориулалтын автомашин бэлэглэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

СЗХҮТ 2013 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хамтын ажиллагаагаа эхлүүлсэн ба энэхүү хамтын ажиллагааны хүрээнд СЗХҮТ-д тэргэнцэртэй иргэнд зориулсан зориулалтын автомашин бэлэглэж байгаа нь тэдний үйлчилгээгээ хүртээмжтэй болгох алхмыг нь нэмэгдүүлж байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ