“Сэкуд” ХХК-д газар эзэмших эрх олголоо

2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-2-Б-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.6 га газрыг дуудлага худалдаанд оруулсан. Ингээд газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох310 сая төгрөгийг бүрэн төлжээ. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонынутаг дэвсгэр дэх дээрх газрыг“Сэкуд” ХХК-д 20 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.

Үүнтэй холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарттус тус үүрэг болгожээ.

Нийслэлийн засаг даргын уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ