Г.Сарангэрэлийн хоригдох ялын хугацаа дуусчээ

ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож буй Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр “Миний үйлчлүүлэгч маргааш өглөө 10-11 цагийн хооронд ШШГЕГ-ын харъяа 407-р ангиас суллагдана" хэмээх мэдээллийг өглөө.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан түүнд хар тамхины хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс 1 жилийн хорих ял болгон бууруулсан. Ингэснээр түүний цагдан хоригдож байсан хугацаа ороод хоригдох ялын хугацаа дуусч байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ