Энэ харилцааг аврахын тулд би яах ёстой вэ?
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрт тулгамдууд буй асуудлаа дэлгэж, санаа бодлыг тань сонсохоор ийнхүү захиа бичиж байна. Би ид хөдөлмөрлөдөг насан дээрээ яваа тамирчин залуу л даа. Хайртай бүсгүй минь ч надтай адилхан тамирчин. Би түүнд хайртай болсноос хойш гурван жил, харилцаж эхэлснээс хойш хоёр сар өнгөрөөд байна. Болсон үйл явцыг бүгдийг эхнээс нь бичье.
Хамгийн эхний болзоо гуравдугаар сарын 8-нд болсон. Би гэдэг хүн тэгэхэд л анх удаагаа эмэгтэй хүнтэй болзож үзсэн юм. Эмээ, ээж, эгчээсээ өөр эмэгтэй хүн баярлуулах чинь үнэхээр л гайхамшигтай байдаг юм билээ. Гэхдээ бид хоёр тийм ч их зүйл ярилцаж чадаагүй ээ. Харин гуравдугаар сарын 13-нд маргааш клубынхээ эгчийн ээжийг эргэнэ гэхээр нь би туслъя гэсэн юм. Маргааш нь “Эх нялхас” дээр яваад очлоо. Хоол хийгээд ирнэ гэсэн болохоор шоколад, компот аваад дээр нь хэдэн төгрөг тавиад өгсөн. Эмнэлэгээс гараад нэг газар хамтдаа нэлээд ярилцсан, сайхан байсан. Маргааш нь кино үзэх санал тавьтал зөвшөөрсөн. Хамгийн гоё дээрээ тавиад ирсэн байсан байх аа. Үнэхээр үзэсгэлэнтэй, гайхалтай харагдаж байсан.
Гэтэл кино дуусангуут “БИ ГАНЦААРАА БАЙМААР БАЙНА” гээд шууд яваад өгсөн. Шалтгааныг нь асуутал кино таалагдаагүй гэсэн. Гэхдээ харьцаа сайхан хэвээрээ байж, надаа өөрийн хувийн амьдралаасаа хуваалцсан. Их л хэцүү амьдралыг туулж яваа бүсгүй юм билээ. Ингэж явсаар 22-нд дахиад кино үзсэн. Яагаад ч юм энэ болзоон дээр юу ч яриагүй, бас дэндүү уйтгартай байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ