Улаанбаатарт хур тунадас орно

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 04 дугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй бусад нутгаар үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 12-14 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн салбар уулс болон Их нууруудын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Говийн бүс нутаг болон Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар 5-10 хэм, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ