СӨХ-ны ажилтнуудын саналыг сонсоно

Аюулгүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс Хөршийн хамгаалалт журмын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан СӨХ-ны ажилтнуудын саналыг авах хэлэлцүүлэг болох аж. Хэлэлцүүлэг 10:00 цагаас 11р хороолол Орчлон сургуулийн эсрэг талд байрлах Нийслэлийн Иргэний танхимд болох юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ