Хорь гаруй адуу галд өртөж цөөн тооны адуу үхсэн гэв

Дэл, сүүл нь галд шатаж, арьс үс ньхуйхлагдсан адууны зургийг та харж байна. Сэтгэл сэртхийлгэсэн энэ дүрэг зураг Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт болжээ. Тус нутгийн Бор булангийн талбайд өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд гал түймэр гарч, н.Содном, н.Бадам гэх хоёр айлын олон тооны адуу галд өртсөн байна. Үүнээс болж нэлээд хэдэн адуу үхжээ.

-50 ГАРУЙ АДУУ ГАЛД ШАТАЖ ҮХСЭН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ-
Энэ талаар Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагайгаас тодруулахад “Одоогоор галын нөхцөл шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Хэдий тооны адуу галд өртсөн гэх мэдээлэл тодорхойгүй байна. Эхний мэдээллээр хорь гаруй адуу галд хайрагдсан гэх мэдээллийг өгсөн. Үүнээс цөөн тооны хэдэн адуу үхсэн байна. Заримыг нь эзэд нь өөрсдөө амийг нь тасласан. Түүнээс биш 50 гаруй адуу галд шатаж үхсэн гэх мэдээлэл худлаа. Адууны эзэдтэй уулзсан. Борбулангийн талбайд ойрын гурван жил хадлан хадаагүй. Ойр хавьд нь Төв аймгийн Заамар сумын айлууд нутагладаг. Тэр айлууд зэгс шатаах гэж гал алдсан байж болзошгүй гэж хардаж байгаа. Гэхдээ гал юунаас гарсан нь тодорхойгүйбайна” гэв.
Харин гал түймэр гарах үед Засаг дарга Б.Алтаншагай болон Засаг даргын Тамгын газрын хэсэг ажилчид Улаанбаатар хотодажлаар ирээд байсан аж. Энэ талаар түүнээс тодруулахад “бид 26-нд гамшгийн дуут дохиогоо дуугаргаж, ажлаа зохион байгуулаад дуусгасан. Ингээд 27-нд манай ажилтнууд Улаанбаатар хотруу гарсан. Биднийг хотруу очих үед гал түймэр гарлаа гэсэн мэдээллийг өгсөн. Онцгой байдал, цагдаагийнхан шуурхай ажиллаж галыг унтраалаа гэсэн мэдээллийг 18,00 цагийн үед өгсөн” гэв. Тус нутагт гал түймэр гарч байгаа дөрөв дэх тохиолдол аж. Гал түймэр гарах үед тухай бүрт нь иргэдэд анхааруулга өгч, сонор сэрэмжтэй байх сэрэмжлүүлэг өгдөг байсан гэж байлаа. Иргэдхаврын хуурайшилт ихтэй энэ үед хайхрамжгүй хандсан гэдгийг ч хэлж байсан юм.

-ТҮЙМЭРТ 50-ИАД ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ-
Харин энэ талаар Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад“Баяннуур сумын Борбулан гэдэг газар нь Төв аймгийн Заамар сумын нутагтай хил залгаа оршдог. Надад ирсэн мэдээллээр гал түймрийн улмаас нэг адуу үхсэн, бусад адууны дэл сүүл, шатсан гэсэн. Гэхдээ албан ёсоор түймэрт өртсөн адууны тоог ирүүлээгүй байгаа. Энэ хэрэг дээр манай аймгаас ажлын хэсэг гарган ажиллуулж байна. Түймэрт 50-аад га талбай өртсөн” гэлээ. Ямартай ч ажлын хэсгийнхэн түймэр гарсан газар ажиллаж байгаа бөгөөд галд өртсөн зарим адууны бие муудаж, заримыг нь эзэд нь өөрсдөө амийг нь тасласан аж. Галд өртөж, амьдрах аргагүй болсонамьтныгзовоогоод яахав гээд амийг нь тасласан ч байж болох.Баяннуур сумын Засаг дарга “хариуцлагаас бултаж, зугтах гэж оролдсон зүйл байхгүй. Бодит мэдээллийг өглөө. Ажлын хэсгийнхэн ажлаад галын нөхцөл шалтгааныг тодруулаад илүү бодитой мэдээлэлийг эргэж холбогдоод өгье” гэсэн юм.
Ж.ГАНАА


СЭТГЭГДЭЛ БИЧИХ