3 шат дараалан туршилтаар ажиллах журам боловсруулжээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шинээр орох ажилтан, албан тушаал дэвшүүлэн ажиллахад баримтлах нийтлэг журмыг боловсруулжээ. Тус журмыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” зэрэг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан байна. Журамд нийслэлийн албан хаагчид тавигдах нийтлэг шалгуурыг тусгайлан зааж өгсөн бөгөөд дараахь шатуудад дараалан заавал ажиллахаар тусгажээ.

-Ажилд орох иргэн тухайн байгууллагуын угтах үйлчилгээний ажилтан
-Иргэдийн эрэлт, хүсэлт хариуцсан мэргэжилтний эсвэл иргэдтэй өдөр тутам харилцах асуудал эрхэлсэн мэргэжилтэн
-Үндсэн албан тушаалтан

Дээрх шатуудыг туршилтын хугацаа гэж үзэж байгаа бөгөөд туршилтын хугацаа дууссаны дараа иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээ, өргөдөл гомдол барагдуулсан хугацаа, бичиг баримт боловсруулах чадвар, багаар ажиллах чадварын үнэлгээ, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чадвар зэргийг харгалзан үзэж үндсэн ажилтнаар томилох юм. Ингэснээр тухайн ажилтан өөрийн ажиллах байгууллагатай холбоотой бүхий л асуудал, хууль, журам, дүрмийг мэдэх боломж, ажлаа өөрийн болгосон чадамжтай албан хаагчийг үндсэн албан хаагчаар ажиллуулах боломжтой болно гэж үзэж байгаа юм.

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хэн нэгэн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж шаардлага хангахгүй албан хаагч авахгүй байх асуудлыг энэ нийтлэг журмаар бүрэн зохицуулахаар төлөвлөж байна. Тус журмаар нийслэлийн албан хаагч тушаал ахихад ямар шаардлага хангасан байх ётсойг мөн зохицуулахаар боловсруулалт хийжээ.

Харин үүнийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд дараахь саналыг нийтлэг журамд тусгахаар үүрэг өгсөн аж.

-Төрийн албанд нэг албан тушаал тухайлбал, хэлтсийн дарга гэх зэрэг удирдах албантушаалд олон жил дараалж ажиллах нь цөөнгүй байдаг. Энэ нь аливаа асуудалд хүнд суртал гаргах тохиолдлыг бий болгож байхыг үгүйсгэхгүй. Тиймээс албан хаагчдын тухайн байгууллагад сэлгэн ажиллуулах зохицуулалтыг нийтлэг журамд тусгах шаардлагатай гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ