Ундны усны сифоноос шар будаан дайтай мөнгөн ус илэрсэн

Өнгөрөгч Мягмар гарагийн 1015 цагт Шарын голын I багийн долоодугаар орон сууцны оршин суугч н.Бирагийн ундны цэвэр усны крантнаас мөнгөн ус илэрсэн байгаа.
Тэгвэл, энэ хугацаанд Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сумын Засаг даргын тамгын газар, онцгой байдал, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулагдаж, хэргийн газар үзлэг хийлээ. Ингээд цэвэр усны крантны сифоноос ньшар будаан дайтай мөнгөн ус олсон байна.
Ингээд гарсан хэргийн дагуу тухайн сумын Худалдаа үйлчилгээ, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн сумын ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, мөн тухайн айлын халуун, хүйтэн ус, бохирын шугам, өргөх станцын бохир усны байгууллага зэргээс нийтдээ 19 дээж авч, дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Харин нийт иргэдийн санааг түгшээгээд байсан шинжилгээний хариу сайн гарч дээж авсан бүх ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, иргэн Бирагийн байрны халуун, хүйтэн усанд мөнгөн усны агууламж нь усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих MNS 0900:2005 стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдлоо.
Үүнтэй зэрэгцээд, тухайн өрхийн агаарын чанараас тусгай багажаар шинжилгээ авахад хариу нь мөн л эерэг гарсан гэх хариуг МХЕГ-ын эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын ахлах байцаагч Б.Баясгалан хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ