Бяцхан охин камерыг буу гэж бодон гараа өргөжээ

Дэлхийг донсолгож байгаа зураг. Энэ зургийг Турк улсад байрладаг Сирийн дүрвэгсдэд зориулсан лагерьт авчээ.

4-хөн настай бяцхан сири охин нэгэн сэтгүүлчийн өөр лүү нь чиглүүлсэн камерыг буу гэж андууран бууж өгөхөөр гараа өргөж байна.

Энэ зураг интернэт хэрэглэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, одоогоор 14 мянга гаруй ретвит хийжээ.

"Энэ үнэхээр эмгэнэлтэй", "Томчууд бид ийм л ертөнцийг өөрсдийн хүүхдүүдэд зориулж бүтээжээ", "Өөрийн эрхгүй нүдэнд нулимс хураад байна. Чухам бидний буруугаар манай гараг ийм аймаар болжээ" гэх зэргээр орон орны хүмүүс энэ зургийн доор сэтгэгдлээ бичсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ