Түүхийн нэн ховор агшнуудыг гэрэл зурагт буулгасан нь

Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ. Энэ бол үнэхээр чин үнэн бөгөөдгайхалтай үг. Үйл явдал бүхэн тухайн цаг хугацаандаа болоод өнгөрөх хэдий ч тухайн үнэн бодит агшныг дүрслэн буулгасан гэрэл зураг үеийн үед гэрч болон үлдэнэ. Мөн аль хэдийнээ мартагдсан бүхнийг сэргээн, мэдэхгүй нэгэнд таниулна. Хүн төрөлхтний түүхийн хугацаанд гэрэл зургийн аппарат үүссэн цагаас эхлэн хүмүүс тоолж барамгүй түүхэн агшнуудын зургийг авсаар ирсэн. Тэдгээрийн зарим нь түүхийн нэн ховор, чухал агшны гэрч болон мөнхөрдөг.
Их сургуулийн оюутан байхдаа анх танилцаж байсан Bill болон Hillary Clinton нар, 1973
Зүүн Берлинд амьдарч байгаа эмээ өвөө нарт нь ач зээ нарыг нь харуулж байгаа Баруун Берлиний оршин суугчид, 1961
Берлинд ирж буй Олимпийн бамбар, 1936
Монт Бланк уулнаас хамт авирч яваад амь үрэгдсэн уулын спортын тамирчдынхаа цогцсыг буулгаж байгаа нь, 1895
Гаванад бейсбол тоглож байгаа Фидель Кастро, 1959
Гибралтарын уул хадан дахь прожекторууд, 1942
Ираны Шираз дахь их буугаар гүйцэтгэх цаазын ял, XIX зууны дундаас хойшхи үе
Даусон Сити рүү хүрэх цорын ганц зам болсон Чилкоот хавцлаар нэвтэрч байгаа алт ухагчид, 1898
Хамгийн зүүн талд Гитлерт анхны Volkswagen Beetle машины загварыг үзүүлж байгаа Ferdinand Porsche харагдаж байна, 1934
Маори хүмүүсийн шивээстэй толгойн цуглуулганыхаа дэргэд зогсоо хошууч генерал Horatio Gordon Robley, 1895
Jimmy Sime-ийн энэхүү зурагт дайны өмнөх Британи орон дахь анги нийгмийн хуваагдал тод харагддаг, 1937
Нью Йорк, Бетел, Woodstock нээлтийн ёслол, 1969 оны 8-р сарын 14
Алкатразыг орхиж байгаа сүүлчийн хоригдлууд, 1963
1912 оны энэ зураг дээрх дээрээ улаан, хар будагтай мөсөн уулыг Титаник хөлөг мөргөсөн гэдэг.
Сельфи хийж байгаа жентлеменүүд, 1920
Хоёр парис эмэгтэйн энэ зураг ховор өнгөт зурагнуудын нэг, 1930
Дэлхийн хамгийн сүүлчийн арилжааны дарвуулт онгоц болох Pamir 1949 онд сүүлчийн удаа Cape Horn-ыг тойрч байна.
Япон улс бууж өгсний дараа Ёкохамагийн саатуулах төвөөс суллагдсан Америкийн хоригдлуудад бөхийн ёсолж байгаа Япон хамгаалагчид, 1945
Исламын хувьсгалын өмнө наран шарлагын газарт зугаацаж байгаа иран эмэгтэй, 1960
Автомашины ослоор нас бардаг жилээ буюу 1955 оны 1-р сард төрөлх хотынхоо авс үйлдвэрлэх газарт авсанд хэвтэн зургаа авахуулж буй жүжигчин James Dean
Фолклэнд аралд болсон Гүз-Гриний тулааны дараа Аргентин цэргүүдийн дуулгыг үзэж байгаа Британи цэрэг, 1982 оны 5-р сар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ