Онц шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхааруулж байна

Баруун чиглэлд зам даваа цасанд боогдож, хаагдсан хэвээр; Зүүн чиглэлд шуурга их, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Багануур дүүргийн Засаг даргын захирамжаар Багануурын постонд хөдөлгөөн хаасан;

Хойд чиглэлд 124 даваа орчим цасан шуургатай, үзэгдэх орчих хязгаардлагдмал. Дарханд шороон шуургатай. Эрдэнэтэд бүүдгэр, явган шуургатай байна. Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд одоогоор шугам замд нийт 41 тээврийн хэрэгсэл, 867 зорчигч замд явж байна.

Дархан, Шарын гол, Эрдэнэт, Булган, Хөвсгөлийн чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг албан ёсоор зогсоолоо. Хойд чиглэлд 124-ын даваа ЦАСАН шуурганы улмаас боогдож олон тооны тээврийн хэрэгсэл саатсан мэдээллийг аваад байна. Зүүн чиглэлд Багануурын постонд Хэнтий, Дорнод, Сүхбаатарын чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдсан. Хэнтийн Цэнхэрмандал орчим үзэгдэх орчин хязгаарлагдмал, шуургатай байна. Замын-Үүдийн чиглэлд Хоолтын даваанд зам цасанд боогдсон шуургатай. Баруун чиглэлийн зам, даваа гүвээ хаагдсан хэвээр байна.

Иймд хөдөө орон нутагт болон орон нутгаас төвийг чиглэсэн чиглэлүүдэд зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ