Фидель Кастро олны өмнө гарав

Кубын хувьсгалын эцэг Фидель Кастро удаан хугацааны дараа дахин олны өмнө гарчээ. Тэрээр өчигдөр Кубын орон нутгийн сургуулийн нөхөрлөлийн арга хэмжээний үеэр Венесуэлийн төлөөлөгчидтэй уулзсан байна. 88 настай Фидель Кастро хамгийн сүүлд өнгөрсөн оны нэгдүгээр сард Гавана хотноо соёлын төвийн нээлтэд оролцсоноос хойш 14 сар олны өмнө гараагүй юм.
Куба нь газрын тосны арвин нөөцтэй Венесуэл улстай ойрын холбоотой явж иржээ. Куба Венесуэлээс хямд үнээр газрын тос авсныхаа хариуд зөвлөх, эмч, багш зэрэг боловсон хүчнээр хангадаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ