Нууц амраг болсон хүмүүсийн дан ганц буруу гэж би хувьдаа бодохгүй байна

Маш олон нийтлэл маш олон захидал уншаад ийм сэтгэгдэл төрлөө… Нууц амраг нь л гэнэ салаад ирнэ л гэнэ, салахгүй байна л гэнэ, мэдээгүй, мартаж чадаагүй дуусашгүй харамсмаар юмаа. Хүн тархиараа сэтгэл зүрхээ захирах үнэхээр хэцүү хараад л сэтгэл догдолж таалагдах хүн зөндөө л олон. Амьдрал үзээгүй маш олон хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд алдаж эндэж л явдаг.

Нууц амраг болсон хүмүүсийн дан ганц буруу гэж би хувьдаа бодохгүй байна аа. Тэр хүн ч гэсэн сэтгэл зүрхтэй өөрийгөө шархлуулахыг хүсэхгүй адилхан л хүн шүү дээ. Ямар ч эмэгтэй сайн хань сайн хүнтэй л учирахыг хүсэж байдаг.

Зүгээр л зугаа цэнгэл хөөдөг тийм ухамсар муутай хүмүүс маш ховор. Ийм захидалд маш ширүүн муухай доромжилсон хариу өгөөд замбараагүй захгүй гэх тусам тэр хүнд л хэцүү шүү дээ. Адилхан эмэгтэй хүн байж нэгнийгээ засаж залруулаад өгөхгүй үгийн муухайгаар хэлж байгаа нь үнэхээр муухай санагдлаа…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ