Эцэг эх яаж хүлээж авах бол?
Сайн байцгаана уу. Би 20 настай гадаадад тэтгэлгээр сурдаг оюутан. Энд ирээд 3н жил болжээ. Эхний 2 жил би ганцаархнаа Монгол байсан учраас дан гадаадуудтай найз нөхөд болж орон орны соёл заншлыг гадарлахтайгаа болж яваад одоогийн найз залуутайгаа танилцаж үерхээд жил болж байна. Манай хүн англи хүн, надаас 7 ах.
Жилийн хугацаанд өчнөөн юм болж өнгөрсөөн, сайндаж муудах, салах нийлэх гээд 2 хүний дунд өчнөөн л юм болох юм. Нилээн ч бие биедээ даслаа. Би дараа жил төгсөнө, найз залуу маань ажилладаг.
Тэгээд намайг төгсөхөөр л салчихаж магадгүй, яаж ийж байгаад учрыг нь олоод салалгүй чамайг ядаж 25 хүртэл хүлээж байгаад суумаар байна гэж ярих боллоо. Бүр хол байх хугацаандаа би Монгол руу чам дээр очиж байсан ч чадна гэх юм. Өнөөдөр гэрийхэндээ намайг танилцууллаа. Гэтэл би найз залуутай гэдгээ ч гэрийхэндээ хэлээгүй байдаг.
Анхандаа ч за түр зуурынх гэж бодож орооцолдсон бол одоо хэзээ ч буцаж чадахааргүй хайртай болчихжээ. Хүнийхээ хувьд гэрийхэнд маань таалагдана гэдэгт эргэлзэхгүй байгаа ч, гадаад дээрээс нь 7 ах болохоор яаж хүлээж авах бол гэхээс санаа зовох юм. Хэлээд л үздэг юм билүү?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ