Хүндийг өргөгч одой эр динозавр шиг өндөр трансжендер бүсгүйтэй учирчээ

Антон Крафт бол өөрийн биеийн жингээсээ 4 дахин хүндийг өргөжчадсан дэлхий дээрх ганц эр юм. Тэрээр 52 настай бөгөөд ердөө 132см өндөртэй.Харин түүний сүүлийн 6 сарын турш үерхэж буйЧайна Белл нь 190см өндөртэй, 43 настай трансжендер бүсгүй юм.

Чайна Белл “Антоны хүчтэй, хүндийг өргөж байгаа нь надад таалагддаг. Би өмнө нь хэзээ ч ийм намхан эртэй болзож байгаагүй л дээ, гэхдээ түүнийгээ олсондоо баяртай байгаа. Тэр өөр, би өөр, бусдаас өөр байх сайхан гэж боддог” гэжээ.

10 гаруй жил хүндийн өргөлтөөр хичээллэж буй Антон “ Би зөвхөн түрүүлнэ гэж боддог,хоёрдогчгэсэн ойлголт байхгүй. Та нар бод доо,би дэлхийн хамгийн хүчтэй таван залуугийн нэг шүү дээ”гэсэн байна. Мөн тэрээр “ би хүйсээ солиулсан бүсгүйгээ олж авсандаа баяртай байгаа. Би дэлхийн хамгийн азтай хүн мэт л мэдэрч байгаа нь Чайнагийн минь л ач шүү дээ. Түүндээ баярлалаа” гэсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ