Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнгөрсөн хоногуудад ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй цас орж, хүйтэрсэн тул зам, даваа, гүвээ халтиргаа гулгаа ихтэй байгааг анхааруулж байна. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв, зүүн зүгийн нутгаар үүлшиж, Халх голын саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын саваар 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ