Монгол хэл, бичгийн шалгалтын дүн гарчээ

ЭЕШ-д орох хүүхдүүд заавал монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдаж, 400-гаас дээш оноо авсан байх шаардлагыг энэ жилээс хэрэгжүүлж эхлээд байна. Их, дээд сургуульд элсэгчдийн босго болсон энэхүү шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр орон даяар авсан билээ. Тэгвэл тус шалгалтын хариу гарсан бөгөөд 400-гаас дээш оноо авсан элсэгч дараагийн шалгалтандаа орох эрхтэй болох бол түүнээс доош оноо авбал дахин шалгалт өгөхөөр бүртгүүлж болох юм байна.
Шалгалт өгөх элсэгч өөрийн овог, нэр, регистрийн дугаараар БҮТ-ийн www.eec.mn хуудсанд нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хувиараа хэвлэн авч шалгалтад хамрагдах боломжтой. Бүртгэлийн хугацаа энэ сарын 18-24-ний өдөр үргэлжилнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ