Йог эрүүлжүүлэхээс гадна галбиржуулан тураадаг

Сүүлийн жилүүдэд текник технологи асар хурдтай хөгжиж, үүнийг дагаад бидний хэрэглэж байгаа зүйлс өдрөөс өдөрт улам ухаалаг болсоор байна. Гэвч энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчлөлийг бий болгож байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ.

Манай улсын хувьд ч технологийн асар хурдацтай давалгаанд өртөж, хүүхэд залуус маань бэлэнчлэх сэтгэхүйтэй болж, ухаалаг гэх тодотголтой бүхэнд хошуурах болцгоосон. Гэвч энэ нь эргээд хөдөлгөөний хомсдол, таргалалтыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл таргалалт улам залуужиж байна. Хүмүүс таргалалттай тэмцэж байна хэмээн тураах эм тариа, тос, кофе зэрэг химийн элдэв бодистой бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүн нь эргээд өөр нэгэн өвчлөлийг бий болгож, нэмээд таны цаг зав мөнгө санхүүг дэмий үрнэ.
Харин сүүлийн жилүүдэд монголчууд аэробик, фитнесс зэрэг дасгал сургуулилт хийж жингээ хасахыг илүүд үздэг болсон нь бахархууштай. Мөн йогийн талаар тодорхой хэмжээний ойлголт мэдээлэлтэй болж, йогоор хичээллэх нь ч ихэссэн байна. Учир нь йог нь дасгал, амьсгал, бясалгал гэсэн 3 үндсэн бүтэц дээр суурилдаг бөгөөд йогийн дасгал нь хүний биеийн булчирхайн системд ачаалал өгөх замаар биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахаас гадна галбиржуулж тураадаг байна.


Бид энэ удаагийнхаа сурвалжлагаар Асури повер йог төвийг онцолж байна. Тус йогийн төв нь эрчимт тураах ангийг өнгөрсөн оны 12 сараас эхлэн нээж хичээллүүлж эхэлсэн байна. Хэдий үйл ажиллагаагаа эхлүүлээд богино хугацаа өнгөрч байгаа боловч хүмүүст хэдийнэ танил болж, хүсэл зорилго нэгтэй олон бүсгүйчүүд явдаг болсон байна. Ингээд тус йогийн төвийн багш Ө.Энхболортой хийсэн ярилцлагаа хүргэе.

- Юун түрүүнд та йог гэдэг үгийн тайлбар болон йогийг ойлгомжтой товч байдлаар тайлбарлаж өгнө үү?
- Йог гэдэг нь санскрит хэлний нэгдэл, холбоо гэсэн утгатай үг л дээ. Хүний биед хураалттай байгаа түр хүчийг сэргээж, сансрын эрчимтэй холбоно гэж ойлгож болно. Товчхондоо энергиэ нөхнө гэсэн үг.
- Танай төвд эрчимт тураах анги хичээллэдэг гэсэн. Хэр үр дүнтэй вэ?
- Бид 10 хоногийн эрчимт тураах ангийг байнга хичээллүүлдэг. Хүмүүс турахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Эм бэлдмэл, цацлага, цахилгаан аппарат зэргийг нэлээд хэрэглэж байна. Гэвч энэ нь төдийлөн үр дүнгээ удаан хугацаанд барьж чаддаггүй. Харин йогоор хичээллэн турах үед ямар ч дээрх төрлийн бэлдмэлийг санал болгохгүйн дээр та дасгалаа хийж эхэлсэн эхний өдрөөс таны биед хуримтлагдан бугшиж байсан илүүдэл ялгадасууд гадагшлах болно. Энэ бол эхний үр дүн. Тэгэхээр цаашид ямар болох нь тодорхой биз дээ.
- Йог нь олон төрөл байдаг гэж сонсож байсан. Улс улсаараа ялгаатай гэж ойлгож болох уу?
- Орон бүрийн онцлог шингэсэн байж болно. Гэхдээ төрөл гэдгийг нь ойлгомжтойгоор тайлбарлахад, бүжигт поп, хип хоп, ардын, сонгодог гэх мэт төрөл байдаг даа. Тиймэрхүү байдлаар төрөлжүүлсэн гэсэн үг. Тэрнээс энэ дасгал нь тэр орных гэсэн юм байхгүй.
- Нас, хүйсийн хувьд ямар нэг хязгаар заадаг болов уу?
- Нас, хүйс огт хамаагүй. Харин ч ахмад настнууд болон жирэмсэн эхчүүдэд маш эерэг үр нөлөө үзүүлж чаддаг. Жишээ нь, даралт тэнцвэржинэ, хуян хөөрөхгүй, хөдөлгөөний дутагдлаас ангижрана. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд их стрессдэж бухимддаг, нуруугаар чилж өвддөг гэх мэт зовиуртай болдог шүү дээ. Йог энэ бүгдийг анагаах чадвартай. Үүнийг баталгаатай хэлж чадна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ