Цасан шуургаар нэг хүн амиа алджээ

Их хэмжээний цас, цасан шуургатай өдрүүд үргэлжлэх талаар ус, цаг уурын хүрээлэн болон Онцгой байдлын газар, бусад холбогдох байгууллагуудаас анхааруулан сэрэмжлүүлэг хүргэсээр байсан. Харин энэхүү амралтын өдрүүдийн цаг уурын байдлаас шалтгаалсан хохирол багагүй гарлаа. Үүссэн хохирлын хэмжээ одоохондоо тодорхойгүй байна.

Харин иргэдийн хувьд улсын хэмжээнд 97 иргэн сураггүй болсон ба үүнээс 94 иргэнийг олжээ. Мөн энэ үеэр нэг хүний эрдэнэт амь нас хохирсон харамсалтай хэрэг гарлаа. Хохирогчийн ар гэрийнхний мэдээлснээр тэрээр 50 орчим настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бөгөөд малдаа явахдаа гэрт нь цоожлон орхисон боловч цоожоо эвдлэн гадагш гарсан аж.

Харин одоо Дундговь, Хэнтий аймгуудын нэг, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ