Алга болсон иргэнийг голоос хайж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан албан хаагчид алга болсон иргэнийг голын уснаас хайж байна. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын "Ар хүйтэн" гэдэг газар иргэн Б төөрсөн гэсэн дуудлага тус онцгой байдлын хэлтэст иржээ.
Уг мэдээллийн дагуу онцгой байдлын хэлтсийн албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж "Бэрхийн булан" гэдэг газар Хэрлэн голоос автомашиныг нь мөсөнд цөмөрсөн байдалтай байсныг олж, татаж гаргасан бөгөөд одоогоор тухайн иргэнийг усанд осолдсон байх магадлалтай хэмээн автомашин олдсон голын хэсэгт уснаас эрэн хайж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ