Э.Бат-Үүл: Ардын намын нөхөр автомашины ачих, түгжих үйлчилгээг улстөржүүлж байна

Машин ачих, түгжих үйлчилгээний талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг хууль зөрчин журам баталсан хэмээн шүүхэд өгөөд байгаа. Түүнчлэн машинаа ачуулсан иргэд шүүхэд хандан зөрүү мөнгөө олж авах боломжтой гэж байгаа юм.
Тэгвэл энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга өөрийн байр сууриа илэрхийлжээ. Түүний хэлснээр тэдэнд хууль зөрчсөн асуудал байхгүй бөгөөд зөрчилгүй машиныг хэзээ ч ачиж, журамлаагүй аж. Мөн аль ч улс оронд ийм үйлчилгээ нэвтэрсэн байдагба орлого нь нийслэл рүү бус Замын цагдаагийн газар болон тухайн компани руу ордог гэсэн юм. Тэрээр харин энэхүү үйл ажиллагааг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан улс төржүүлж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн автомашины дугуй түгжих үйлчилгээг түүний хүүгийнх биш гэдгийг албан ёсоор мэдэгдэв.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ