"Тариа тариад зугтсан" гэх мэдээллийг цагдаагаас шалгаж байна

Сүүлийн үед цахим ертөнцөөр "Гудамжинд явж байсан иргэнийг тариагаар тариад зугтсан" гэх мэдээлэл тарж, хүмүүсийг айдаст автуулаад байгаа.

Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Одоогоор уг мэдээллийг фэйсбүүк хуудаснаа байрлуулсан иргэнийг дуудаж холбогдох тайлбар мэдүүлгийг авч байгаа гэнэ.

Шалгалтын ажиллагаа дуусмагц олон нийтэд энэ талаарх мэдээллийг өгөх аж.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ