С.Жавхлан жагсаал хийж байна

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан нэлээд хэдэн ахмадын хамтаар Төрийн ордны гадаа жагсаал хийж байна. Тэрбээр хаврын чуулган нээлтээ хийж байгаатай холбогдуулан төрийн гурван өндөрлөгтэй уулзахаар ийн ордны хаалгыг сахиж байгаа аж.

Одоогоор ордны хоёр талын хаалган дээр хамгаалалт гаргаад байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас цугларалтад хяналт тавьж байгаа гэнэ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ