Венесуэлд нэг тонн хар тамхи тээвэрлэж явсан онгоц сүйрчээ

Венесуэлийн зүүн-хойд хэсэгт орших Жирардо хотын ойролцоо хувийн жижиг онгоц сүйрч унасан бөгөөд бүхээгт нь явсан гурван хүн амь үрэгджээ. “Ultimas Noticias” сонины мэдээлснээс үзвэл цагдаа нар сүйрсэн онгоцноос 863 ширхэг уутанд савласан нэг тонн шахам кокаин хар тамхи, хоёр гадаад орны паспорт, гар утас, GPS төхөөрөмж илрүүлсэн аж.

Тус улсын цагдаагийн газар ийм их хэмжээний кокаиныг хаана үйлдвэрлэж, хадгалж байсныг тогтоох тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна. Венесуэл нь газар зүйн байрлалынхаа хувьд Өмнөд Америкийн, нэн ялангуяа Колумбийн кокаиныг АНУ, Европ руу илгээдэг гол дамжин өнгөрүүлэх улс болоод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ