"Тариа тариад зугтсан" гэх мэдээллийг тараасан иргэн уучлал хүслээ

Сүүлийн үед цахим ертөнцөөр "Гудамжинд явж байсан иргэнийг тариагаар тариад зугтсан" гэх мэдээлэл тарж, улмаар уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад 1987 онд төрсөн Э гэгч залуу бусдын амнаас сонссон буруу ташаа мэдээллийг үнэн мэтээр нийтэд түгээсэн нь тогтоогджээ.

Тодруулбал, нэгэн үйлчилгээний газрын ажилтан захирлаасаа чөлөө авах гэж миний дүү бусдад хорлогдон, тариа хийлгүүлсний улмаас амь насаа алдсан юмаа. Иймд цалингийн урьдчилгаа болон чөлөө өгнө үү гэж хэлснийг нь хамт ажилладаг ажилтнууд нь сонсож дэгсдүүлэн худал мэдээлэл тараах гол эх сурвалж болсон байна.

Ийнхүү Э өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан жинхэнэ болсон үйл явдал мэт худлаа мэдээлэл тарааж, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэндээ уучлал хүсчээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ