Жуулчдын аюулгүй байдлыг хангах сургалт болно

Манай оронд ирсэн жуулчид элдэв гэмт хэрэгт өртсөнөөс үүдэн улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх байдал гарах болсон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг Аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны төвийн Сургалтын танхимд зохион байгуулахаар болжээ. Энэхүү сургалт нь Жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилготой аж.

Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн жил Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Оюутан цагдаа нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй ажиллаж байжээ. Энэ мэтчилэн Монгол улсыг зорих гадаад иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилтот арга хэмжээг авчхэрэгжүүлсээр байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ