Ял сонссон ОБЕГ-ын тасгийн дарга давж заалдана

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга албан тушаалтай Д.Тогооням шүүхэд давж заалджээ. Түүнд анхан шатны шүүхээс 5.1 жилийн ял оноосон юм.

Тодруулбал, түүнийг Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгыг барьсан “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал н.Цэдэнсамбаас 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутган ялласан юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд ийн хандлаа.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ