“Буянт-Ухаа-2”-т ажиллаж байсан иргэн бэртжээ

МХЕГ-аас нийслэлд баригдаж байгаа 572 барилгын үйл ажиллагааг нарийвчлан шалгаж, үүнээс есөн барилгын үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн байна. Түүнчлэн шалгалтын үеэр хөдөлмөр аюулгүй байдал хангаагүйгээс хүн бэртэж, гэмтсэн барилгын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Тодруулбал, ХУД-т баригдаж байгаа “Дельта констракшн” компанийн барилга “Буянт-Ухаа-2”, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд баригдаж байгаа иргэн К.Пүрэвийн “ЭМ ЭС Бюлд” компанийн гүйцэтгэж байгаа барилгад ажилчид нь бэртсэн байна. Одоогоор уг хэргийг холбогдох газрууд нь шалгаж байгаа юм байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ